Энерги гэж юу вэ?
Бөмбөлгөөр явдаг машин, резинтэй тоглоом, салхин сэнс — бүгд энерги ашигладаг! Энерги бол юмсыг хөдөлгөх, гэрэлтүүлэх, халаах чадвар юм.
Энэ бүлгээр дараах нэр томьёог судална:
Бидний хийсэн туршилтаас харахад машиныг хөдөлгөж байгаа шалтгаан өөр өөр байсан. Үлээсэн бөмбөлөг агшихдаа салхи үүсгэж, сунасан резин агшиж, сэнс салхи үүсгэн машиныг хөдөлгосон.
Резин, салхи машиныг хөдөлгөх чадвартай байна. Энэ чадварыг энерги гэдэг хэмжигдэхүүнээр илэрхийлдэг.
Бөмбөлгийг өөр өөр хэмжээгээр үлээхэд машины явах зай хэрхэн өөрчлөгдөхийг ажигла.
Алхмуудыг дарааллаар гүйцэтгэж дууссан бол ✅ дар.
-
1Штатив, налуу ховилыг бэлтгэж байрлуул. Ховилын дээд талыг штативт тогтоо.⬜
-
2Шугамаар буух өндрийг хэмж. (10 см, 20 см, 30 см гэх мэт)⬜
-
3Ховилоор бөмбөрцгийг өнхрүүлж, доор байрлуулсан ачааг мөргөн хөдөлгө.⬜
-
4Ачаа шилжсэн зайг хэмжиж тэмдэглэ.⬜
-
5Өндрийг өөрчлөн туршилтыг давтаж, үр дүнг харьцуул.⬜
Бөмбөрцгийн буух өндрөөс ачааны шилжих зай хамаарахыг тэмдэглэ:
| Буух өндөр (см) | Ачаа зогсох зай (см) | Таамаглал |
|---|---|---|
| 10 | 🤔 | |
| 20 | 🤔 | |
| 30 | 🤔 |
Доорх энергийн хэлбэрүүдийг дарж дэлгэрэнгүй мэдээлэл харна уу:
Зүүн талын хэрэгслийг баруун талын энергийн хувиралтай тохируул: